УДБЭТ-ын хамт олон үзэгчдэдээ Төгсгөлгүй танго балетаар бэлэг барьж бид гэр бүлээрээ үзлээ. Тус балетын хөгжмийг СТА Х.Алтангэрэл бичиж, удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд ажиллаж, бүжгийг СТА Э.Эрдэнэжаргал, Ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар, хувцас дизайнераар СТА Г.Оюун нар тус, тус ажиллажээ.
Танго нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалын илэрхийлэл болдог бүжиг бөгөөд залуусын сэтгэлийг татах цоглог хэмнэл, эрч хүчтэй хөдөлгөөнийг агуулдаг. Тиймээс танго бүжгийн элементийг, сонгодог балетын онцлогтой нийцүүлэн өвөрмөц тавилт бүхий бүтээл туурвисан нь урын сангийн хувьд цоо шинэ бүтээл болохын зэрэгцээ залуу үеийнхнийг сонгодог урлагт дуртай болгох, цаашид өвөрмөц шийдэл бүхий уран бүтээл илүү их хийхийн эхлэл болсон аж.

