ЧИНГИС ХААН ОДОН ГАРДУУЛАХ ЁСЛОЛД АКАДЕМИЧ Х.НАМСРАЙН ХЭЛСЭН ҮГ
Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,
Эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Эрхэм УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Их эзэн Чингис хааны өдөр буюу Монгол бахархлын өдөр улсынхаа Ерөнхийлөгчөөс төр улсын эрхэм дээд шагнал “Чингис хаан” одон хүртсэндээ миний бие туйлын их баяртай байна.
Энэхүү нэр хүндтэй шагнал бол эх орны хөгжил, дэвшлийн гол хөдлөгч хүч зүтгүүр нь шинжлэх ухаан болохыг онцгойлон үзэж, зохион бүтээх сэтгэлгээ, судалгаа шинжилгээг орчин үеийн түвшинд хүргэхэд монголын эрдэмтэд, авъяаслаг залуу судлаачид, боловсрол, шинжлэх ухааны ажилтнууд, нийт бүтээлч ард түмэндээ судлаач миний биеэо төлөөлүүлэн урам хайрлаж байгаа монгол төрийн минь гүн хүндэтгэл гэж үзэж байна.


