Sunday, February 12, 2017

No End

УДБЭТ-ын хамт олон үзэгчдэдээ Төгсгөлгүй танго балетаар бэлэг барьж бид гэр бүлээрээ үзлээ. Тус балетын хөгжмийг СТА Х.Алтангэрэл бичиж, удирдаачаар УГЗ Ц.Мөнхболд ажиллаж, бүжгийг СТА Э.Эрдэнэжаргал, Ерөнхий зураачаар СТА Г.Ганбаатар, хувцас дизайнераар СТА Г.Оюун нар тус, тус ажиллажээ. 

Танго нь хүн төрөлхтний мөнхийн сэдэв хайр дурлалын илэрхийлэл болдог бүжиг бөгөөд залуусын сэтгэлийг татах цоглог хэмнэл, эрч хүчтэй хөдөлгөөнийг агуулдаг. Тиймээс танго бүжгийн элементийг, сонгодог балетын онцлогтой нийцүүлэн өвөрмөц тавилт бүхий бүтээл туурвисан нь урын сангийн хувьд цоо шинэ бүтээл болохын зэрэгцээ залуу үеийнхнийг сонгодог урлагт дуртай болгох, цаашид өвөрмөц шийдэл бүхий уран бүтээл илүү их хийхийн эхлэл болсон аж.

Үйл явдал их хотын урлагийн гудамжнаас эхлэх бөгөөд гол дүрүүд нь урлагийн гудамжинд анх биесээ олж харсан бүжигчин залуу Галт, үзэсгэлэнт бүсгүй Сүндэр нар юм. Тэдний гал халуун, ээдрээт дурлалын түүхийг танго болон сонгодог балетын төгс нийлэмжээр харуулжээ.
  • Галтын дүрд СТА А.Эрдэнэболд,
  • Сүндэрийн дүрд СТА Б.Саруул,
  • Төмөрийн дүрд Б.Пүрэв-Очир,
  • Баярын дүрд СТА А.Өлзий-Орших,
  • Тэргэлийн дүрд У.Анужин,
  • ээжийн дүрд СТА Р.Байгалмаа,
  • аавын дүрд СТА С.Ганбат,
  • дөрвөн хосын дүрд Э.Номин-Эрдэнэ, М.Оюундарь, О.Олонбаяр, Г.Маргад-Эрдэнэ, Т.Хан-Очир, М.Нямтайван, С.Санчир, Д.Нацагдорж нар тогложээ.

Симфони найрал хөгжим, балетын бүжигчид, ХБЖ-ийн оюутнууд оролцжээ.












No comments: