![]() |
| Nyamka Kopite |
Монгол оронд хувь хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэж хүлээн зөвшөөрсөн, эв санааны нэгдэлд тулгуурласан нийгмийн дэг журам, эрх зүйт, ардчилсан төр бүрэлдэх, хөгжин бэхжих үйл хэрэгт тус дэмжлэг үзүүлнэ...
Showing posts with label Nyamka Kopite. Show all posts
Showing posts with label Nyamka Kopite. Show all posts
Tuesday, November 15, 2016
Nyamka Kopite
Saturday, November 12, 2016
Б.Нямдорж: Габогийн хоёр оргил бүтээлийн нэг нь Тахлын үеийн дурлал
![]() |
| Nyamka Kopite |
Монголчуудын сайн танил, суут Габриель Гарсия
Маркесийн бас нэгэн сод бүтээлийг уншигчдад хүргээд байгаа испани хэлний
орчуулагч Б.Нямдоржтой уулзлаа.
-Колумбын бичгийн их хүн, Нобелийн шагналт Габриель Гарсия
Маркесийн бас нэг гоё ном уншигчдад хүрсэн, тэгэх тэгэхдээ бүр эх
хэлнээс нь орчуулагдсан гэхээр сонирхол татлаа?
-Тийм ээ, бидний сайн танил домогт Габогийн “Тахлын үеийн дурлал” (El
Amor en los tiempos del colera) гэдэг бас нэг гоё номыг орчуулж
гаргалаа. Нэрт зохиолчийн өөрийнх нь хамгийн дуртай, “Зуун жилийн ганцаардал”-аасаа ч илүүд үздэг ном л доо.
-Энэ номыг орчуулах санаа яаж төрсөн юм бэ?
-Маркес гуай энэ зохиолоо одоогоос яг 30 жилийн өмнө бичсэн. Анх,
бараг арав гаран жилийн өмнө ч юм уу, Б.Эрдэнэчимэг багшаасаа энэ номын
тухай сонсож байлаа. Тэгээд хоёр жилийн өмнө суут зохиолч өөд болоход
Испанийн телевизээр түүний тухай маш их ярьж, намтар, ярилцлагыг нь
хэдэн цагийн турш гаргасан юм. Тэгэхэд Габо “Тахлын үеийн дурлал”-ынхаа
талаар ярихыг сонсоод “За, ерөөсөө энэ номыг нь орчуулъя” гэж шийдсэн.
Subscribe to:
Posts (Atom)
