ХХ зууны Монголын түүхэнд тодорхой байр суурь эзлэх учиртай үйл явдлын нэг бол бидний 1932 оны “эсэргүү бослого” хэмээн нэрлэж, бичиж ирсэн гашуун түүх юм. Тухайн үеийн Монгол улсын бараг бүхий л нутаг дэвсгэрийг хамарч маш олон хүмүүс оролцсон эл үйл явдлыг 1932 оны “эсэргүү бослого” хэмээн нэрлэх төдийгөөр түүх бичлэгт хязгаарлаж иржээ. Иймээс эл “эсэргүү бослогын тухай” тухайн үед дэндүү хаалттай байсан Монголоос хальж мэдээ түгсэн нь бага бөгөөд тэр хэмжээгээр уг үйл явдлын тухай ойлголт бидний тархинд түүхэн бодит байдлаас эсрэгээр суусаар олон жил болсон байна. 1990 оны ардчилсан хувьсгалын дараа уг үйл явдлын талаар цөөн тооны өгүүлэл, товхимол гарсаныг эс тооцвол энэ “бослого”-ын тухай өнөө хэр нарийн судалгаа хийгээгүй байна.
Монгол оронд хувь хүн бүрийн эрх, эрх чөлөөт байдлыг хүндэтгэж хүлээн зөвшөөрсөн, эв санааны нэгдэлд тулгуурласан нийгмийн дэг журам, эрх зүйт, ардчилсан төр бүрэлдэх, хөгжин бэхжих үйл хэрэгт тус дэмжлэг үзүүлнэ...
Showing posts with label ном. Show all posts
Showing posts with label ном. Show all posts
Thursday, June 7, 2018
Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого
Кузьмин С.Л., Оюунчимэг Ж. 2014. Социализмын эсрэг 1932 оны Монгол дахь бослого. Улаанбаатар : Мөнхийн Үсэг (Kuzmin S.L., Oyuunchimeg J. 2014. Rebellion of 1932 Against Socialism in Mongolia. Ulaanbaatar: Munkhiin Useg)
Monday, August 28, 2017
El amor en los tiempos del cólera
Монголчуудын сайн танил, суут Габриель Гарсия
Маркесийн бас нэгэн сод бүтээлийг уншигчдад хүргээд байгаа испани хэлний
орчуулагч Б.Нямдоржтой ярилцлага хийжээ.
==================
-Колумбын бичгийн их хүн, Нобелийн шагналт Габриель Гарсия Маркесийн бас нэг гоё ном уншигчдад хүрсэн, тэгэх тэгэхдээ бүр эх хэлнээс нь орчуулагдсан гэхээр сонирхол татлаа?
-Тийм ээ, бидний сайн танил домогт Габогийн “Тахлын үеийн дурлал” (El Amor en los tiempos del colera) гэдэг бас нэг гоё номыг орчуулж гаргалаа. Нэрт зохиолчийн өөрийнх нь хамгийн дуртай, “Зуун жилийн ганцаардал”-аасаа ч илүүд үздэг ном л доо.
Seven Years in Tibet
Төвдөд өнгөрүүлсэн 7 жил номын тухай эрдэмтэн, орчуулагч А.Саруултай хийсэн ярилцлага
1940 оны хавар судлаач аялагч Хайнрих Харрер Гималайн нурууны Нанга-Парбат оргилд хүрэх шинэ зам олох тандалтын аялалаа өндөрлөмөгц нутгийн зүг хөлгийн жолоо залахаар төлөвлөсөн байв. Гэтэл дэлхийн хоёрдугаар дайн энэхүү төлөвлөгөөг орвонгоор нь эргүүлж, аялагчид Энэтхэгийн нутагт байгуулсан холбоотны армийн тусгаарлан хорих лагерьт хүргэгджээ. Харин тэд 1944 онд лагериас оргон зайлж дэлхийн "дээвэр" хэмээн нэрлэгддэг нууцлаг увдист Түвд нутагт хөл тавьж амжив. Түвдчүүд харийнханд нэн таагүй ханддаг байсан тул тэр хоёр "Хориотой хот" Лхаст нэвтрэх зөвшөөрөл олох хүртлээ маш хүнд бэрх замыг туулсан байдаг. Түвдэд ирээд нэг их удаагүй байсан Хайнрих Харер Далай ламын хүндэт багш, дотны сайн нөхөр болсон тэр л мөчөөс эхлэн тогтсон сайхан харьцаа өнөөг хүртэл бат бэх хэвээр үлдэж чаджээ. 1951 онд хятдууд түвдийг түрэмгийлэн эзэлсэнээс хойш энэ улсын автономит эрх устаж, Далай лам Энэтхэг рүү дүрвэн гарсан билээ.
Tuesday, November 15, 2016
Nyamka Kopite
![]() |
| Nyamka Kopite |
Saturday, November 12, 2016
Б.Нямдорж: Габогийн хоёр оргил бүтээлийн нэг нь Тахлын үеийн дурлал
![]() |
| Nyamka Kopite |
Монголчуудын сайн танил, суут Габриель Гарсия
Маркесийн бас нэгэн сод бүтээлийг уншигчдад хүргээд байгаа испани хэлний
орчуулагч Б.Нямдоржтой уулзлаа.
-Колумбын бичгийн их хүн, Нобелийн шагналт Габриель Гарсия
Маркесийн бас нэг гоё ном уншигчдад хүрсэн, тэгэх тэгэхдээ бүр эх
хэлнээс нь орчуулагдсан гэхээр сонирхол татлаа?
-Тийм ээ, бидний сайн танил домогт Габогийн “Тахлын үеийн дурлал” (El
Amor en los tiempos del colera) гэдэг бас нэг гоё номыг орчуулж
гаргалаа. Нэрт зохиолчийн өөрийнх нь хамгийн дуртай, “Зуун жилийн ганцаардал”-аасаа ч илүүд үздэг ном л доо.
-Энэ номыг орчуулах санаа яаж төрсөн юм бэ?
-Маркес гуай энэ зохиолоо одоогоос яг 30 жилийн өмнө бичсэн. Анх,
бараг арав гаран жилийн өмнө ч юм уу, Б.Эрдэнэчимэг багшаасаа энэ номын
тухай сонсож байлаа. Тэгээд хоёр жилийн өмнө суут зохиолч өөд болоход
Испанийн телевизээр түүний тухай маш их ярьж, намтар, ярилцлагыг нь
хэдэн цагийн турш гаргасан юм. Тэгэхэд Габо “Тахлын үеийн дурлал”-ынхаа
талаар ярихыг сонсоод “За, ерөөсөө энэ номыг нь орчуулъя” гэж шийдсэн.
Tuesday, May 3, 2016
Гунтер Хаузер: Европын орнуудын төвийг сахих, эвсэлд үл нэгдэх бодлого
Конрад-Аденауэр Сангаас ивээн тэтгэж Стратегийн судалгааны хүрээлэнээс эрхлэн ЕВРОПЫН ОРНУУДЫН ТӨВИЙГ САХИХ, ЭВСЭЛД ҮЛ НЭГДЭХ БОДЛОГО сэдэвт номыг орчуулан хэвлүүлж уншигч таны оюуны мэлмийд өргөн барьж байна.
Энэхүү товхимол нь Монгол улсын байнга төвийг сахих статусын тухай хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаад байгаа хугацаатай давхцаж байгаагаараа онцлогтой төдийгүй Монгол Улсын гадаад бодлогын анхаарал татаад байгаа асуудлаар эрдэм, шинжилгээ, судалгааны байгууллагууд цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэгэн бүрэлдэхүүн хэсэг билээ.
Saturday, September 19, 2015
Тооноор тольдогч сүүлт од
Ишцэрэнгийн САНЬЦАР-ын Тооноор тольдогч сүүлт од номыг Их дэлгүүр, Интер номын дэлгүүрт зарж байна. Тооноор тольдогч сүүлт од роман нь Монголчууд дэлхий ертөнцийг хэрхэн байлдан дагуулж Их эзэнт гүрнийг байгуулж байгаа тухай өгүүлэх бөгөөд зохиолын баатрууд аян дайнд оролцон Польш, Палестин, Перс, Өмнөд хятадын нутагт салан одоцгооно. Гүюг хааны дараа монголын төрд Тулуй хааны удам залгамжлан суух болсон, Мөнх хааны дараа ах дүү Аригбөх, Хувилай хаан тэрсэлдэн тэмцэх болсон түүхийн нугачаанд тэдгээрийн хувь заяа хэрхэн эргэж байгааг харуулсан болно. Мөн Японыг эзлэхээр явсан монголын усан флот замдаа Камиказэ хар шуурганд сүйдэж байгааг уншиж мэдэх болно.
Tuesday, September 2, 2014
Excel хүснэгт дэх мэдээллийг газрын зураг дээр харах
Excel 2013 сүүлийн хувилбарт өөрийн газарзүйн дата мэдээллийг газрын зурагтай холбох боломжтой болсон. Энэ нь худалдааны байгууллагууд салбаруудаар дүн, үйлчилгээгээ харах боломжтой бол бидний хувьд нэгж байгууллагуудаа байршуулан харах боломжийг өгч байна. Үүний тулд (Office Store)-д орж (Insert) хэсгээс Bing Maps нэмэлт хэрэглэхүүнийг суулгах шаардлагатай.
Мөн албан цахим хуудсанд орж, тэрхүү хэрэглэхүүнийг олоод Add хийж болох юм. (My Apps) хэсгийн (Insert) хэсэгт орж өөрийн програмд харагддаг болгох хэрэгтэй. Үүний дараа тоон мэдээллийг оруулснаар Show Locations хэрэглэгдэхүүний тусламжтайгаар газрын зураг дээр тооцоог харах боломжтой.
Диаграмын төрөл болон өнгийг хүссэнээрээ тохируулах боломжтой юм.
Формат буюу загварыг өөрчлөхгүйгээр хуулах
Бид бүгд мөрний баруун доод хэсэгт гарч ирэх хар чагтын тусламжтайгаар томьёо мэдээллийг хормын зуурт хуулж татдаг. Гэтэл тэрхүү үйлдэлд загвар оруулсан хүснэгтийн формат алдагддаг. Ингэхгүйн тулд өнөөх чагтын хажууд гарч ирэх дэлгэрэнгүй хэсгийг дарж "Paste without formatting" сонгоход тоо томьёолол, загвар дизайн буюу хүснэгтийн өнгө хүрээг өөрчлөхгүйгээр хуулагдах болно.
Нүд ирмэхийн зуурт бөглөх (Flash Fill)
Энэ бол зөвхөн Excel 2013 шинээр орж ирсэн үйлдэл юм. Жишээ нь танд овог нэр, ургийн овог бүхий жагсаалт байгаа бөгөөд овог нэрийг хураангуй болгох шаардлагатай байлаа гэж үзье.
Түүний тулд зэрэгцээ эгнээнд хамгийн эхний өөрийн хүсч буй байдлаар гараар оруулж өгнө. харин 3,4 дэх мөрнөөс эхлэн Excel өөрөө таны дараагийн үйлдлийн таамаглалын харуулах бөгөөд цааших мөрүүдийн автоматаар бөглөнө. Ингэхийн тулд зөвхөн Enter дарах л хангалттай.
Ийм маягаар майл хаягнаас нэрийг салгах, овог нэрийг хураах гэх мэт ижил төстэй үйлдлүүдийг хийх боломжтой юм.
Диаграмд шинэ өгөгдөл нэмж оруулах
Хэрвээ таны өмнө нь байгуулсан диаграмд шинэ өгөгдөл оруулах шаардлага гарсан бол тэр мэдээлэл бүхий хэсгийг хуулж аваад (Ctrl + C) шууд график дээр очиж хуулна. (Ctrl + V).
excel
Байнга энэ л програм дээр ажиллаж, үүн дээр ажилладаг хүмүүсээс мэдээлэл авч, өгдөг хүний хувьд зарим нэг хүний офиссын програм дээр ажиллаж байгааг хараад биширч, заримыг нь бол барьж аваад өмнөөс нь хиймээр санагдах үе байдаг.
Ингээд уншигчиддаа тэр дундаа шинэхэн мэргэжилтнүүдэд: энэ бол таны асуух гээд чадахгүй байгаа мэдэхгүй зүйлсийн зарим нь байж болох юм. Амжилт хүсье. /Орос хэлнээс бэлэн эх орчуулсан болно. эх сурвалж: 12 простых приёмов для эффективной работы в Excel : http://nnm.me/blogs/atck/12-prostyh-priemov-dlya-effektivnoy-raboty-v-excel
Excel програм дээр ажиллаж байгаа хүснэгт агуу том нэг л их тоо харагддаг боловч энгийн арга хэрэглэлүүдээр суралцаж, өөрийн болгосноор ажлаа хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой байдаг. Ингэсэн тохиолдолд таны хамгийн найдвартай хэрэглэгдэхүүн, ямар ч програм хангамж хэрэггүй тооцоолуур болох юм шүү.
Ингээд уншигчиддаа тэр дундаа шинэхэн мэргэжилтнүүдэд: энэ бол таны асуух гээд чадахгүй байгаа мэдэхгүй зүйлсийн зарим нь байж болох юм. Амжилт хүсье. /Орос хэлнээс бэлэн эх орчуулсан болно. эх сурвалж: 12 простых приёмов для эффективной работы в Excel : http://nnm.me/blogs/atck/12-prostyh-priemov-dlya-effektivnoy-raboty-v-excel
Excel програм дээр ажиллаж байгаа хүснэгт агуу том нэг л их тоо харагддаг боловч энгийн арга хэрэглэлүүдээр суралцаж, өөрийн болгосноор ажлаа хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой байдаг. Ингэсэн тохиолдолд таны хамгийн найдвартай хэрэглэгдэхүүн, ямар ч програм хангамж хэрэггүй тооцоолуур болох юм шүү.
Thursday, April 24, 2014
Ишцэрэнгийн Саньцар.
Монголчууд дэлхий ертөнцийг хэрхэн
байлдан дагуулж Их эзэнт гүрнийг байгуулж байгаа тухай өгүүлэх алдарт Тооноор тольдогч сүүлт од роман, Цөлмөгч, Яагаахан үүл, Бувардай зэрэг бусад номнуудаараа бидэнд танигдсан Ишцэрэн сайдын хүү Саньцар нь ЕБС-д болон Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтэд математикийн багш, 90-ээд оны хувийн компаниудын хамгийн их татвар төлөлтөөрөө нэгдүгээрт орж зарлагдаж байсан Сантрейд компаний эзэн, Соёл-Эрдэм дээд сургуульд захирал, одоогоор био-Улаанбаатарыг мөрөөдөж, хийж явна. Түүний Огторгуй орчлонгийн хязгаар ном нь одоо шуугиулж байна.
Sunday, March 4, 2012
Исаак Якоб Шмидт
Монгольско-ныметско-россий ский словарь.
Исаак Якоб Шмидт, Академия наук СССР. - Foreign Language Study - 1835 - 613 pages4 дег Уоса1 А. Гласная а. А! Раг*. с!е8 УоеаИч-?. А! частица зват. падежа. АгЬ!
ЛЬ! ОЬ! . ахъ ! а ! о ! мсЬ т е|'пе Гхет^е ЗасЬелтн- 5гЬел, е1уга8 оЬпе Огипс1
уег- 1Ье)сП§еп, 1Ьопд1е оЛегтиЛ- ТуиЬ'§е Нег1еп ГиЬгеп. вмешиваться не въ ...
ЛЬ! ОЬ! . ахъ ! а ! о ! мсЬ т е|'пе Гхет^е ЗасЬелтн- 5гЬел, е1уга8 оЬпе Огипс1
уег- 1Ье)сП§еп, 1Ьопд1е оЛегтиЛ- ТуиЬ'§е Нег1еп ГиЬгеп. вмешиваться не въ ...
Full view - About this book - Add to My Library ▼
Subscribe to:
Posts (Atom)






%5B1%5D.gif)



