Showing posts with label KAS. Show all posts
Showing posts with label KAS. Show all posts

Sunday, November 10, 2013

Бидний хүүхдүүд - төсөл

НЭР: Бидний Хүүхдүүд Хөтөлбөр
ТӨСЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭ: Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолбор
ТӨСЛИЙН ЗОРИЛГО: Асрамжийн газартай хамтран ажиллаж хүүхдүүдийн боловсрол болон хүмүүжилд нөлөөлөхүйц ажил хийх.
ТӨСЛИЙН ЗОРИЛТ 1: Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын хүүхдүүдийн ирээдүйд нь хэрэгцээтэй сургалт явуулах.
ТӨСЛИЙН ЗОРИЛТ 2: Хүүхэд Залуучуудын Сургалт Хүмүүжлийн Тусгай Цогцолборын хүүхдүүдийг олны танил хүмүүстэй уулзуулж, амралтын нэг өдрийг хамт тоглож, ярилцаж өнгөрүүлснээр амьдралын итгэл үнэмшилтэй болоход нь хувь нэмэр оруулах.
ТӨСЛИЙН УДИРДАГЧ : Д. Буянтогтох

Monday, June 13, 2011

Нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засаг - монголын ирээдүйн загвар мөн үү?

Монгол-Германы чуулганы IX бага хурал 2011 оны 6-р сарын 14-нд Чингэс Хаан зочид буудалд Нийгмийн баримжаат зах зээлийн эдийн засаг - монголын ирээдүйн загвар мөн үү? сэдвээр болов.

Thursday, August 19, 2010

1st Land Art Biennial - MONGOLIA 360° “Байгалийн урлаг ба улс төр” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.

“Байгалийн урлаг ба улс төр” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр Чингис зочид буудалд боллоо. Хэлэлцүүлгийг Улаанбаатар дахь Германы Элчин сайдын яам, “Конрад-Аденаурын сан”-тай хамтран зохион байгуулж, Монголын улстөрийн намуудын төлөөлөл болон урлагийн алдартнууд оролцсон юм. Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй, хүн бүхний анхаарлыг татах болсон нэг асуудал нь байгаль экологийн сүйрэл. Манай орны хувьд экологийн асуудал хурцаар хөндөгдөж эхэлсэн. Судалгаанаас харахад шороон шуурганы хэмжээ 1961 оноос хойш дөрөв дахин нэмэгджээ. Зөвхөн Их нууруудын хотгорт л гэхэд жилийн 126 хоногт нь шууращгай шуурч байгааг тогтоожээ. Цаг агаар ийм тогтворгүй болосн үед байгаль экологийг хамгаалахад улстөрчдийн оролцоо хамгаас их байдаг. Тиймээс өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчдын хувьд ч байгаль экологийн асуудлыг хөндөн ярилцсан байна.

Thursday, August 12, 2010

1st Land Art Biennial - MONGOLIA 360°

Байгалийн урлаг ба улс төр - хэлэлцүүлэг 2010.08.16-20-нд Чингэс Хаан зочид буудалд болно.

Онцлох мэдээлэл