“Хөгшрөхөөр уйлж, инээх нь амархан болчихдог юм байна. Уучлаарай” хэмээсэн хүн бол Осака дахь Монгол Улсын Соёлын элч Сато Норико. Байгуулагдсаных нь 25 жилийн ой тохиож буй Морин хуурын чуулга, Ардын жүжигчин Ц.Батчулууны талаар ярихдаа тэрбээр баяртай, гунигтай дурсамж хуваалцсан учраас сэтгэл нь хөдөлсөн хэрэг.
Хоёр чавхдасаар хорвоог уяраах чадалтай морин хуурын аялгууг япончуудтай танилцуулж, хоёр улсын гүүр болж яваа энэ эрхэм Монголын төлөө манай зарим нэг эрх мэдэлтнээс ч илүү санаа зовнидог юм билээ.
