Яст мэлхийн хурдаар ч болов Сонгуулийн хуулийн төсөл урагшилж буй нь олзуурхууштай. Намын бүлгүүд өчигдөр бас нэгэн зөвшилцөлд хүрснээр Сонгуулийн хуулийн төсөл хуулийн өнгө төрхөө олж батлагдах магадлал нэмэгдлээ. Намуудын зөвшилцсөнөөр бол 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. УИХ-ын 76 гишүүний 48-ыг тойргоос сонгож, үлдсэн 28 суудлыг намуудын улсын хэмжээнд авсан саналд хувь тэнцүүлэн хуваарилна. Харин 48 гишүүнийг томсгосон 26 тойргоос сонгохоор намууд өчигдөр тохирлоо.
