Showing posts with label Сонгууль. Show all posts
Showing posts with label Сонгууль. Show all posts

Wednesday, June 1, 2016

Монголын үрс маш олон болтугай!

2008.08.18. Төрийн ордон - Фотог Б.Буянбат
Б.Ерэнтэй - Үндэсний шуудан №109(2550)
Монголчууд бид хүүхдүүдээ баярлуулж, бас өөрсдөө баярладаг бэлгэтэй сайн өдөр өнөөдөр тохиож байна.
1925 онд олон улсын "Хүүхдийн сайн сайхны төлөө" чуулга уулзалт Швейцарийн Женев хотноо болж зургаадугаар сарын 1-нийг "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр" болгоё гэж уриалсан. 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос энэ өдрийг улс орон бүр тэмдэглэж хүүхэд багачуудаа баярлуулах талаар зөвлөмж гаргасан. Үүнээс улбаалан манай улс 1952 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 1-нийг Хүүхдийн баярын өдөр болгон тэмдэглэж ирлээ.

Thursday, June 28, 2012

УИХ-ын сонгуулийн ирц /20.00 цагийн байдлаар/:

Сонгуулийн ерөнхий хорооноос дөнгөж сая мэдээлэл хийж, УИХ-ын сонгуулийн сонгогчдын ирцийг эцсийн буюу 20.00 цагийн байдлаар мэдээллээ. Улсын хэмжээнд нийт 1835719 иргэн санал өгөхөөс 1198086 нь саналаа өгснөөр ирц 65,24 хувьтай гарчээ. Хөдөө, орон нутагт сонгуулийн ирц 66,8 хувьтай, харин нийслэлд 63,24 хувьтай байжээ.

Monday, June 25, 2012

1.838.849 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлжээ

Өнөөдрийн байдлаар УИХ-ын 2012 оны сонгуулийг ажиглахаар гадаадын 9 байгууллагын 30 орчим ажиглагч, сонгуулийн үйл ажиллагааг сурвалжлахаар гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын 37 сурвалжлагч албан ёсоор бүртгүүлж үнэмлэх авсан байна. Энэ тухай Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Н.Лувсанжав Улаанбаатар дахь Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид болон гадаадын ажиглагч, сурвалжлагч нарт зориулж өнөөдөр хийсэн уулзалтын үеэр мэдээллээ. Тэрээр УИХ-ын 2012 оны сонгуулийн онцлог, сонгуулийн хуулийн хэрэгжүүлэх хүрээнд хийсэн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж уулзалтад оролцогсдын сонирхсон асуултад харуилт өглөө. УИХ-ын  сонгуулийн  1905 хэсэгт нийт 1.838.849 сонгогч саналаа өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлээд байгааг тэрээр дурьдаад 26 тойргийн хороонд 278, 333 салбар хороонд 2149, 1905 хэсгийн хороонд 13122, нийт 15549 төрийн албан хаагч ажиллаж байна. Мөн мэдээллийн технологийн 26 багт 130 хүн, хэсгийн хорооны даамлаар 2625 хүн ажиллаж байна. Нийт хэсгүүдэд сонгогчийн бүртгэлийн хяналтын 3 мянга шахам иж бүрдэл, 2446 санал тоолох төхөөрөмж  болон саналын хуудсууд хүргэгдээд байна гэлээ.

Tuesday, June 19, 2012

Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.12, 29.13 дахь хэсэгт заасныг үндэслэн Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороо нам эвсэл, нэр дэвшигчдийг бүртгэсэн болно.
Иймд Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.17 дахь хэсэгт заасны дагуу нийт нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтыг тойрог болон улсын хэмжээнд нэгтгэж нийтэд мэдээлж байна.

Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуулийн тойрогт нэр дэвшигчид

Татах

Монгол Улсын Их Хурлын 2012 оны сонгуульд нам, эвслээс жагсаалтаар нэр дэвшигчид

Татах

Tuesday, June 12, 2012

Монгол Улсын 2012 оны УИХ-ын сонгуульд 544 нэр дэвшигч оролцохоо мэдэгдэж, үнэмлэхээ аваад байгаа билээ.

Онцлох мэдээлэл