2012 оны УИХ-ын сонгуулийн ирц 65,24%1 байсан нь Монгол Улс
ардчилалд шилжсэн 22 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт байлаа.
1992 оноос хойш байгуулсан зургаан удаагийн Парламентийн сонгуульд
оролцох сонгогчдын ирц тогтмол буурч ирсэн хэдий ч энэ удаагийн
сонгуулиар 10 орчим хувиар огцом буурсан нь цаашид сонгуулийн ирц
анхаарал татах асуудал хэдийн болсоныг харууллаа.
