Showing posts with label СонгиноХайрхан дүүрэг. Show all posts
Showing posts with label СонгиноХайрхан дүүрэг. Show all posts

Tuesday, January 3, 2012

6-р хороо

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6-р хороо нь Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн дагуу 1992 оны 10-р сарын 01-ны өдрөөс эхлэн СОНГИНОХАЙРХАН дүүргийн 6-Р ХОРОО болон зохион байгуулагдсан. Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2007 оны 01-р сарын 17-ны өдрийн 03 дугаар тогтоолоор 6, 23-р хороо болон хуваагдаж шинээр зохион байгуулагдсан.
СХД-н 6-р хороо нь: Баруун талдаа СХД-ийн 5-р хороо, хойд талдаа СХД-н 7-р хороо, зүүн талдаа СХД-ийн 23-р хороодтой хил залган оршдог.

Жижиг дунд бизнес эрхлэгчид

СонгиноХайрхан дүүрэг, Нутгийн удирдлагын төвүүд

Сонгинохайрхан дүүргийн 2-р хороо

1967 онд Улаанбаатар хотын Октябрийн районы 27-р хориноос тасарч Толгойтын дэнжид анх 3 дугаар хорин /2 дугаар хороо/нэртэйгээр байрлан үйл ажиллагаа явуулж эхэлсэн байна. Хорооны анхны даргаар Алтангэрэл ажиллаж байсан бөгөөд тухайн үед 6-н хэсэг 110 өрх,240 хүн амтай 26 толгой талтай байсан байна. Одоо тус хороо нь 87,41 га нутаг дэвсгэртэй зүүн талаараа СХД-ийн 3 дугаар хороотой, урд талаараа 20 дугаар хороотой, баруун талаараа 1 дүгээр хороотой хойд талаараа нарангийн уулаар тус тус хиллэн байрлаж байна.

1-р хороо

СонгиноХайрхан дүүргийн 1-р хороо нь зүүн хойд, зүүн урд талаараа 2 дугаар хороотой, урд талаараа 20-р хороотой, баруун, баруун хойд талаараа Олон улсын хүүхдийн найрамдал төв хүртэлх засмал замаар зуслангийн одоо байгаа хашаагаар баруун талаараа 22-р хороотой хиллэж байрладаг.

Онцлох мэдээлэл