Showing posts with label Excel дээр үр дүнтэй ажиллах 12 энгийн арга. Show all posts
Showing posts with label Excel дээр үр дүнтэй ажиллах 12 энгийн арга. Show all posts

Tuesday, September 2, 2014

Excel хүснэгт дэх мэдээллийг газрын зураг дээр харах

Excel 2013 сүүлийн хувилбарт өөрийн газарзүйн дата мэдээллийг газрын зурагтай холбох боломжтой болсон. Энэ нь худалдааны байгууллагууд салбаруудаар дүн, үйлчилгээгээ харах боломжтой бол бидний хувьд нэгж байгууллагуудаа байршуулан харах боломжийг өгч байна. Үүний тулд (Office Store)-д орж (Insert) хэсгээс Bing Maps нэмэлт хэрэглэхүүнийг суулгах шаардлагатай.
Мөн албан цахим хуудсанд орж, тэрхүү хэрэглэхүүнийг олоод Add хийж болох юм. (My Apps) хэсгийн (Insert) хэсэгт орж өөрийн програмд харагддаг болгох хэрэгтэй. Үүний дараа тоон мэдээллийг оруулснаар Show Locations хэрэглэгдэхүүний тусламжтайгаар газрын зураг дээр тооцоог харах боломжтой.
Диаграмын төрөл болон өнгийг хүссэнээрээ тохируулах боломжтой юм.

Формат буюу загварыг өөрчлөхгүйгээр хуулах

Бид бүгд мөрний баруун доод хэсэгт гарч ирэх хар чагтын тусламжтайгаар томьёо мэдээллийг хормын зуурт хуулж татдаг. Гэтэл тэрхүү үйлдэлд загвар оруулсан хүснэгтийн формат алдагддаг. Ингэхгүйн тулд өнөөх чагтын хажууд гарч ирэх дэлгэрэнгүй хэсгийг дарж "Paste without formatting" сонгоход тоо томьёолол, загвар дизайн буюу хүснэгтийн өнгө хүрээг өөрчлөхгүйгээр хуулагдах болно.

Нүд ирмэхийн зуурт бөглөх (Flash Fill)

Энэ бол зөвхөн Excel 2013 шинээр орж ирсэн үйлдэл юм. Жишээ нь танд овог нэр, ургийн овог бүхий жагсаалт байгаа бөгөөд овог нэрийг хураангуй болгох шаардлагатай байлаа гэж үзье.
Түүний тулд зэрэгцээ эгнээнд хамгийн эхний өөрийн хүсч буй байдлаар гараар оруулж өгнө. харин 3,4 дэх мөрнөөс эхлэн Excel өөрөө таны дараагийн үйлдлийн таамаглалын харуулах бөгөөд цааших мөрүүдийн автоматаар бөглөнө. Ингэхийн тулд зөвхөн Enter дарах л хангалттай.
Ийм маягаар майл хаягнаас нэрийг салгах, овог нэрийг хураах гэх мэт ижил төстэй үйлдлүүдийг хийх боломжтой юм.

Диаграмд шинэ өгөгдөл нэмж оруулах

Хэрвээ таны өмнө нь байгуулсан диаграмд шинэ өгөгдөл оруулах шаардлага гарсан бол тэр мэдээлэл бүхий хэсгийг хуулж аваад (Ctrl + C) шууд график дээр очиж хуулна. (Ctrl + V).

excel

Байнга энэ л програм дээр ажиллаж, үүн дээр ажилладаг хүмүүсээс мэдээлэл авч, өгдөг хүний хувьд зарим нэг хүний офиссын програм дээр ажиллаж байгааг хараад биширч, заримыг нь бол барьж аваад өмнөөс нь хиймээр санагдах үе байдаг.
Ингээд уншигчиддаа тэр дундаа шинэхэн мэргэжилтнүүдэд: энэ бол таны асуух гээд чадахгүй байгаа мэдэхгүй зүйлсийн зарим нь байж болох юм. Амжилт хүсье. /Орос хэлнээс бэлэн эх орчуулсан болно. эх сурвалж: 12 простых приёмов для эффективной работы в Excel : http://nnm.me/blogs/atck/12-prostyh-priemov-dlya-effektivnoy-raboty-v-excel
Excel програм дээр ажиллаж байгаа хүснэгт агуу том нэг л  их тоо харагддаг боловч энгийн арга хэрэглэлүүдээр суралцаж, өөрийн болгосноор ажлаа хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэх бүрэн боломжтой байдаг. Ингэсэн тохиолдолд таны хамгийн найдвартай хэрэглэгдэхүүн, ямар ч програм хангамж хэрэггүй тооцоолуур болох юм шүү.

Онцлох мэдээлэл