Friday, October 16, 2015

Даахь үргээхүй

Ачийн минь онгон даахь үсийг анх удаа хүндэтгэлтэйгээр авч буй ёслол боллоо.
Урт настай
Удаан жаргалтай
Аавдаа ачтай
Ээждээ тустай
Төр улсдаа зүтгэлтэй
Түмэн олныхоо манлай болж яваарай
Өнөөдөр аргын тооллын 2015 оны 10 дугаар сарын 16. Баасан гараг.
Билгийн тооллын XVII жарны Галзууруулагч хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 3. Сугар гараг.
Онгоц одтой, 3 хөх мэнгэтэй, хөхөгчин үхэр өдөр.
Өдрийн барилдлага Шид. Шүтэн барилдлага Мунхрахуй.
Өдрийн наран 7 цаг 36 минутад мандан, 19 цаг 16 минутад жаргана.































No comments:

Онцлох мэдээлэл