Excel 2013 сүүлийн хувилбарт өөрийн газарзүйн дата мэдээллийг газрын зурагтай холбох боломжтой болсон. Энэ нь худалдааны байгууллагууд салбаруудаар дүн, үйлчилгээгээ харах боломжтой бол бидний хувьд нэгж байгууллагуудаа байршуулан харах боломжийг өгч байна. Үүний тулд (Office Store)-д орж (Insert) хэсгээс Bing Maps нэмэлт хэрэглэхүүнийг суулгах шаардлагатай.
Мөн албан цахим хуудсанд орж, тэрхүү хэрэглэхүүнийг олоод Add хийж болох юм. (My Apps) хэсгийн (Insert) хэсэгт орж өөрийн програмд харагддаг болгох хэрэгтэй. Үүний дараа тоон мэдээллийг оруулснаар Show Locations хэрэглэгдэхүүний тусламжтайгаар газрын зураг дээр тооцоог харах боломжтой.
Диаграмын төрөл болон өнгийг хүссэнээрээ тохируулах боломжтой юм.
No comments:
Post a Comment