Улс төрийн боловсролын академийн 20, Ардчилсан хувьсгалын 24 жилийн ойн хүрээнд Ардчиллын төлөв байдал, чиг хандлага сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Тус академи нь ардчиллын үнэт зүйл, үнэлэмж, агуулга, нийгмийн суурь үзэл баримтлал, хүний эрхийн үнэ цэнийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ.
Анх үүсч байгуулагдахдаа Монголын ардчилсан холбооны чиг үүрэгт багтаж байсан тухай энэ үеэр академийн Удирдах зөвлөлийн гишүүн, доктор Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж МоАХ-ны Ерөнхий зохицуулагчаар ажиллаж байхдаа тушаал гарган хүмүүсээ ажиллуулсан юм гэж байв. Улс төрийн боловсролын академийн гишүүд, захирлуудын зөвлөлөөс Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Б.Дэлгэрмаа, С.Баярцогт, Д.Ганболд, Б.Батбаяр, Д.Бурмаа зэрэг олон шилдэг улс төрчид төрөн гарчээ. Академи нь иргэд, залуучуудад зориулсан сургалтуудыг зохион байгуулахаас гадна нийгмийн ухааны чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны ажлуудыг хийж иржээ. Сургалтуудад нийтдээ 160 гаруй мянган хүн хамрагдсан байна. Мөн тус академи 2000 оноос Азийн барометр судалгааны гишүүн, 2004 оноос АНУ-д төвтэй Ардчилал судлалын хүрээлэнгүүдийн сүлжээний гишүүн, Монголын улс төр судлаачдын холбооны гишүүн, 2013 оноос Азийн ардчилал судлалын сүлжээний гишүүн гэх мэт олон байгууллагатай хамтарч ажиллаж буй аж.
Д.Ганбат: Эрдэм шинжилгээний хурлаар Ардчиллын тухай: Монголын нийгмийн сэтгэл зүйд гарч буй өөрчлөлтүүд, Монголчуудын төсөөлөл: Ардчилал уу, авторитаризм уу,
Эдийн засгийн өөрчлөлт ба цаашдын зорилт, Монгол улсын хууль эрх зүйн хүрээнд хийгдэж буй өөөрчлөлт, Монгол улсын гадаад бодлогын цаашдын чиг хандлага, Иргэн төвтэй төр зэрэг илтгэлүүдийг хэлэлцэж, санал шүүмж өрнүүлэв. Илтгэгчид нь доктор, профессор Ч.Лхагважав, доктор Д.Ганбат, доктор, профессор Б.Намсрай, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, нийтлэлч Б.Баабар, Ерөнхийлөгчийн нийгмийн бодлогын зөвлөх Ч.Сосормаа, доктор, профессор Б.Батчулуун нар байлаа.

Баабар илтгэлийнхээ төгсгөлд Манай гадаад бодлого концепцийн хувьд болоод байгаа боловч сүүлийн үед “дайсагнасан” маягийн юм мундахгүй боллоо. Гадаадын хөрөнгө оруулалтыг хумив. Уран ухсанаас үхэр үхлээ л гэнэ. Солонгос гаралтай Японы нэг нөхөр манайхны зарим эрүүл бус сэтгэлгээтэй нөхдийг санхүүжүүлж баахан дэмий юм яриулдаг нь ил болсон. Гол мөрнийг хамгаалах нэрээр тэр нөхөр тэднийг санхүүжүүлсэн. Бүр сүүлдээ гадаадад хийх төрийн айлчлалыг хүртэл зогсоодог болж. Гэхдээ эрүүл бус сэтгэлгээ аажимдаа засрах биз. Хотын энэ утаа мутаа нь зогсохоор тэд эрүүл саруул болох байлгүй. Сонгогчид маань өвчтэй хүн сонгох хэцүү шүү дээ гэж урьдын адил адармаатай, ёж үг чулуудав. Үнэндээ харийнхан манай хэдэн улс төрчдийг хааш нь л бол хааш нь залж чиглүүлэх гээд байгаа нь гачлантай.
Б.Намсрай доктор харин Сольженицийн Коммунизм амьсгал хурааж байна. Гэвч чулуун нуранги нь хэвээрээ байгаа хэмээх алдарт үгийг сануулж байсан юм. Сольжениц Оросыг хэрхэн өөрчлөх тухай өгүүлэлдээ тийнхүү хэлжээ. Б.Намсрай илтгэлдээ Монголын ардчиллын үр дүнд эдийн засагт хувийн хэвшил зонхилж, өдгөө 80 хувьтай болсон том амжилт мөнөөс мөн. Хоёр шатлалт банкны системтэй болсон, татварын систем бүхэлдээ өөрчлөгдсөн гээд Монгол маань хуучнаасаа шал өөр болсоор байна. Амьжиргааны түвшин ч дээшилсээр байгаа тухай хэлж байлаа. Гэвч иргэний орлого, эрүүл мэнд, боловсролын түвшингээр дэлхийн 185 орноос 108-д буюу Боливи улстай мөр зэрэгцэн яваа ажээ. Ер нь нийгмийн дундаж давхаргаа өөд татсан улс орон л хөгжилд хүрдэг юм байна. Энэ талаар тэр Аристотелийн Дунд давхаргад тулгуурласан нийгэм хамгийн шилдэг сайн нь байдаг гэснийг онцоллоо.
Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Өнөрбаяр Одоогоор 500 гаруй хуультай болоод байгаа ч гэсэн эрх зүй, шүүхийн шинэтгэлийн хоёр дахь давалгаа эхэлж, бас нэлээд бэрхшээл тулгарч буй, нэгэнт гаргасан хуулиудаа дахиад шинэчлэхээс аргагүй талаар ярьж байв. Ялангуяа төрийн хариуцлага, хяналтын механизмыг сайжруулах, олонхийн болоод шүүхийн хяналтыг тогтоох нь чухал гэсэн юм. Мөн үүний зэрэгцээ Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг өөрчилж, энэ байгууллагыг ардчиллын мэдрэмжтэй болгох нь хуулийн засаглалын бас нэг давуу тал болно гэлээ. Цаашдаа нийтийн ашиг сонирхлыг хамгаалах тухай хуулийг ч шинээр боловсруулах шаардлага тулгарч буй ажээ.
Доктор Б.Батчулууны Монголчуудын оюун санааны дүр төрх илтгэл ч бас нэлээд сонирхол татлаа. Тэрээр Ардчилсан хувьсгалаас хойш монголчуудын оюун санаанд нэлээд өөрчлөлт гарч буй ч төрд хандахдаа сүмд мөргөх мэт болж байгаа гэсэн утгаар хатуухан хэлж байв. Монголын нууц товчоо зохиол оюун санааны ямар хэмжүүр, суурь болохыг ч бас хэлэхдээ Гаадамба гуай их гярхай ажиглаж судалсан байна лээ. Тэр Монголын нууц товчоо нь утга зохиолын эх сурвалж гэж дүгнэсэн гэв. Мөн одоо цагт бөө мөргөлийг хэвлэл мэдээллийнхэн төдийгүй Монгол судлалын судлаачид нь ихээхэн өөхшүүлсэн гэж байлаа.
Түүнчлэн хуралд оролцогсдоос аймаг, сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгоход улс төрийн намуудыг оролцуулахгүй байх, улс төрийн намуудыг мэргэжсэн цомхон байлгах зэрэг санал гаргасан юм.
Ийнхүү Туушин компанийн байранд болсон эрдэм шинжилгээний хурлын төгсгөлд 20 жилийн турш нийгмийн оюун санааны өөрчлөлтөд томоохон хувь нэмэр оруулсан Улс төрийн боловсролын академийн удирдлага, хамт олонд Ардчилсан нам болон Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас хүндэтгэл үзүүлж, шагнал урамшууллаа гардуулсан юм.
Эх : Баабар: Хотын утаа мутаа нь зогсохоор тэд эрүүл саруул болох байлгүй
No comments:
Post a Comment