Wednesday, August 10, 2011

Google+

Experian Hitwise -аас гаргасан судлалгаагаар өнгөрсөн 7 хоногт Google+ үйлчилгээг хэрэглэгчийн түвшин 10%-аар өссөн дүн гарсан байна. Google+ үйлчилгээнд нэвтэрч байгаа хэрэглэгчийн тоо гайхалтайгаар өсcөн. Нэгхэн сарын дотор 20 сая хэрэглэгч. Иймээс ч томоохон судалгааны байгууллагууд, сонин сэтгүүлүүд google+ үйлчилгээний энэ амжилтын талаар бичицгээж байна.

Google+ үйлчилгээ маш бага сурталчилгааны зардлаар гарсан даруйдаа л дэлхийн ихэнх хүмүүсийн зочлох дуртай сайтын нэг болж чаджээ. Мэдээж хэрэг Google+ үйчилгээ хүмүүсийн хэрэглэж заншсан Facebook-г ардаа орхиж чадахуу гэсэн асуулт гарч ирнэ. Хөнгөхөн хялбар үйлдлүүдтэй хэрнээ маш ухаалгаар мэдээлэл түгээх хүрээгээ тодорхойлж болдог нь google+ -ын маш том давуу тал болж байна.
Хэрэв та хэн нэгэнд эсвэл хэсэг бүлэг хүнд л харагдахуйц хязгаарлалттайгаар өөрийн мэдээллээ нийтэд түгээхийг хүсвэл google+-г сонгохыг санал болгож байна.
Энэ оны эцэс гэхэд амжиж Google+ нь Google Apps-ийн хэрэглэгчдэд хүрэх юм. Иймээс академийнхан шинэ оноос өмнө амжиж Google+д шилжнэ ээ.
мэдээллийн эх : Google+ оргилруугаа хүрсэн үү

No comments:

Онцлох мэдээлэл