Үргэлжлэх хугацаа: 1 cap
Гүйцэтгэх ажил:
Засгийн газрын 2009 оны 143 дугаар тогтоолоор баталсан Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлтийн хэрэгжилт, төрийн байгууллагын цахим хуудсан дахь мэдээллийн чанар, агуулга, хүртээмжийн талаар яамд, агентлаг болон орон нутгийн захиргааны байгууллагын гэсэн 3 түвшинд мониторинг хийж тайлан бэлтгэж, зөвлөмж боловсруулна. Үүнд:
1. Мэдээлэл цуглуулахАжлын багт тавигдах шаардлага /Сонгон шалгаруулах үзүүлэлтүүд/
2. Ажиглалтын судалгаа хийх
3. Мэдээллийг боловсруулах, анализ хийх
4. Мониторингийн тайлан бичих
5. Зөвлөмж гаргах
6; Тайлан, Зөвлөмжийг хүлээлгэн өгөх
- Ажлын баг нь ТББ-ын харъяалалд байх бөгөөд тухайн ТББ нь тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх;
- төрийн байгууллагын үйл ажиллагаанд мониторинг хийх талаар тодорхой туршлагатай байх;
- интернэт, техник тоног твхөөрөмжийн болон ур чадварын хувьд ажил гүйцэтгэх боломжтой байх;
- мэдээлэл судалгааны боловсруулалтыг хийхдээ орчин үеийн програм хангамжийг ашигладаг байх.
1. Төрийн бус байгууллагын гэрчилгээМатериалыг бүрдүүлэн доорх хаягаар 2010 оны VIII сарын 30-ны 17.00 цаг хүртэл ирүүлнэ үү. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлеелөгчийн газар, Ориент плаза, Г.Чагдаржавын гудамж-1, Сүхбаатар дүүрэг I хороо, Улаанбаатар-14210
2. ТББ-ын үйл ажиллагааны товч танилцуулга
3. Ажил гүйцэтгэх урьдчилсан төлөвлегее
4. Ажил гүйцэтгэх үнийн санал
5. Адил төстэй ажил хийж гүйцэтгэж байсан бол түүний тодорхойлох тодорхойлолт
Нэмэлт материалыг төслийн 70112434, АТГ-ын УССГхэлтсийн 70112467 утсаар холбоо барьж авч болно.
/2010-08-16/
No comments:
Post a Comment