Saturday, February 17, 2018

new year

XVII жарны тийн унжлагат шороон нохой жилийн хаврын тэргүүн сарын сар шинэд сайхан шинэлцгээв үү.

Нохой жилд Зүчи ханы мэлмий гийсэн, Хэрээдийн вант улсыг мөхөөсөн, Монголын нууц товчоог зохиосон, Мөнх хаан ширээнд заларсан,  Их Юань улсаа тунхагласан, Даян хаан ширээнээ заларсан, Манжийнэсрэг Чингүнжавын бослого эхэлсэн.
1934 оны хөхөхгчин нохой жил эрчим хүчний анхны комбинат, аж үйлдвэрийн анхны комбинатын үндэс суурийг тавьсан. 1958 оны шороон нохой жил Налайхын ил уурхайг ашиглалтад оруулж, үндэсний үйлдвэрлэл болсон цагаан идээг орчин үеийн үйлдвэрлэх үйлдвэртэй болж, саван, шил гэх мэт хүний хэрэгцээг хангасан олон томоохон үйлдвэрүүдийг нээж байсан. 1982 оны усан нохой жил монголчууд Сүлжмэлийн үйлдвэрийг байгуулж, өнөө цагийн монголчууд дэлхийд брэнд болон ноос, ноолуурын бүтээгдэхүүнээрээ гайхамшгийн эхлэлийг тавьж байсан.

Шороон нохой жилийн хаврын дунд сарын тэргэл өдөр саран хиртэж би мэндэлсээн.
Авга эгчтэйгээ очиж золгов.


photo by : том хүргэн

No comments:

Онцлох мэдээлэл