Saturday, August 28, 2010

Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт батлах тухай

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2009 оны 5дугаар            Дугаар143          Улаанбаатарсарын 14-ний өдөр                                   хот  
   
Ил тод байдлыг илтгэх шалгуур 
үзүүлэлт батлах тухай

Төрийн удирдлагын ил тод, нээлттэй, шуурхай, шударга, хариуцлагатай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн болон нутгийн захиргааны бүх шатны байгууллагын үйл ажиллагааны “Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг хавсралт ёсоор баталсугай.

2.“Ил тод байдлыг илтгэх шалгуур үзүүлэлт”-ийг хангах арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Засгийн газрын агентлагийн дарга болон Засаг дарга нартай байгуулах үйл ажиллагааны үр дүнгийн гэрээнд ил тод байдлыг илтгэх үзүүлэлтийг хангах талаар тусгаж, үнэлгээний гол шалгуур болгон дүгнэж байхыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд                       С.БАЯР

Монгол Улсын сайд,
Засгийн газрын хэрэг
эрхлэх газрын дарга                     Б.ДОЛГОР

No comments:

Онцлох мэдээлэл